hero

Хотын Хяналт & Ухаалаг Дэд Бүтцийн Цогц Шийдэл

Хотын аюулгүй байдал, хөдөлгөөн, үйлчилгээг нэгтгэн удирдах ухаалаг шийдэл

AI, видео хяналт, IoT мэдрэгч, нэгдсэн удирдлагын платформд суурилсан ухаалаг дэд бүтэц нь хотын аюулгүй байдал, хөдөлгөөн, үйлчилгээг нэгтгэн илүү оновчтой удирдах боломжийг бүрдүүлнэ.

Хотын хяналт яагаад ухаалаг дэд бүтэц рүү шилжих ёстой вэ?
Мэдээллийг нэгтгэснээр хотын удирдлага илүү хурдан, оновчтой болдог.

Өнөөдөр хотод тулгарч буй сорилтуудыг салангид, бие даасан системүүдээр шийдэхэд улам хүндрэлтэй болж байна. Аюулгүй байдал, замын хөдөлгөөн, орчны хяналт, онцгой байдлын удирдлага зэрэг нь хоорондоо уялдсан, бодит цагийн өгөгдөлд суурилсан нэгдсэн хандлага шаарддаг.

Хотын ухаалаг дэд бүтэц нь:

  • Нэгдсэн харагдац: Хотын олон төрлийн мэдээллийг нэг дороос харна
  • Шуурхай хариу арга хэмжээ: Эрсдэл, зөрчил, ослыг богино хугацаанд илрүүлнэ 
  • Өгөгдөлд суурилсан удирдлага: Шийдвэр гаргалтыг бодит өгөгдлөөр дэмжинэ 
  • Үйлчилгээний үр ашиг: Хотын үйлчилгээ, хяналт, нөөцийн ашиглалтыг сайжруулна 
  • Зардлын оновчлол: Эрчим хүч, хүний нөөц, логистикийн зардлыг бууруулна 
  • Иргэдийн аюулгүй байдал: Нийтийн орчны хяналт, мэдээлэл, сэрэмжлүүлгийг илүү үр дүнтэй болгоно. 

Бид танд видео хяналт, IoT мэдрэгч, зогсоол, замын хөдөлгөөний анализ, онцгой байдлын систем, ухаалаг гудамжны дэд бүтцийг нэгтгэсэн хотын нэгдсэн платформ-ыг санал болгож байна.

infrastructure-img
Бидний санал болгож буй үндсэн шийдлүүд
AI, IoT болон хяналтын технологид суурилсан хотын удирдлагын цогц шийдлүүд.
Ухаалаг Тээвэр ба Замын Хөдөлгөөний Анализ
Ухаалаг Тээвэр ба Замын Хөдөлгөөний Анализ
Замын хөдөлгөөн, түгжрэл, зөрчил, ослын өгөгдлийг AI болон камерын технологиор шинжилж, хөдөлгөөний удирдлагыг сайжруулах шийдэл.

Гол боломжууд:

  • ANPR дугаар таних систем 
  • Хурд хэтрүүлэлт болон улаан гэрлийн зөрчил илрүүлэлт
  • Замын урсгалын бодит цагийн хяналт 
  • Хориотой тээврийн хэрэгсэл илрүүлэлт 
  • Гол зангилаануудын AI урсгалын мониторинг 
  • Осол, түгжрэлийн дата тайлан, анализ 

Давуу тал:

  • Замын хөдөлгөөний зөрчлийн хяналтыг автоматжуулна
  • Гэрлэн дохионы цикл, урсгалын удирдлагыг оновчтой болгоно
  • Ослын өндөр эрсдэлтэй цэгүүдийг тодорхойлох боломжтой
  • Урьдчилан сэргийлэх арга хэмжээг илүү үр дүнтэй төлөвлөнө
Ухаалаг Зогсоолын Систем
Ухаалаг Зогсоолын Систем
Зогсоолын орц, гарц, төлбөр, чиглүүлэг, эзлэхүүний мэдээллийг ухаалгаар удирдах нэгдсэн экосистем.

Гол боломжууд:

  • On-street болон off-street зогсоолын автомат шийдэл
  • ANPR орц, гарцын хяналт
  • Аппликэйшн, QR, картад суурилсан төлбөрийн систем
  • LED дэлгэцээр чиглүүлэх шийдэл
  • Зогсоолын эзлэхүүний мэдрэгч
  • Тарифын ухаалаг удирдлага 

Давуу тал:

  • Иргэдийн зогсоол хайх хугацааг багасгана
  • Замын түгжрэлийг бууруулахад дэмжлэг үзүүлнэ
  • Зогсоолын ашиглалтыг нэмэгдүүлнэ
  • Хотын орлого, удирдлагын ил тод байдлыг сайжруулна
Хотын Аюулгүй Байдал ба Онцгой Байдлын Шийдэл
Хотын Аюулгүй Байдал ба Онцгой Байдлын Шийдэл
Олон нийтийн аюулгүй байдал, осол, гамшиг, гал, хямралын үед мэдээлэл дамжуулах, удирдах, хариу арга хэмжээг уялдуулах цогц шийдэл.

Гол боломжууд:

  • IP speaker болон emergency audio систем
  • Галын дохиолол, CCTV, access control интеграци
  • Хямралын үед төвлөрсөн зарлан мэдээлэх систем
  • Олон нийтийн талбайн Live announcement
  • Автомат дохиоллын маршрут

Давуу тал:

  • Хариу арга хэмжээ авах хугацааг богиносгоно
  • Мэдээлэл дамжуулалтын ажлын урсгалыг стандартчилна
  • Олон байгууллага хоорондын уялдааг сайжруулна
  • Онцгой нөхцөлд төвлөрсөн удирдлага хэрэгжүүлэх боломж олгоно
Ухаалаг Гудамжны Дэд Бүтэц ба Байгаль Орчны IoT
Ухаалаг Гудамжны Дэд Бүтэц ба Байгаль Орчны IoT
Хотын өдөр тутмын хяналт, орчны өгөгдөл, эрчим хүчний хэрэглээ, нийтийн орон зайн аюулгүй байдлыг IoT болон ухаалаг төхөөрөмжөөр удирдах шийдэл.

Гол боломжууд:

  • Ухаалаг гэрэлтүүлэг
  • Агаарын чанар, температур, чийг, дуу чимээний IoT мэдрэгч
  • Хог хаягдлын дүүргэлтийн мэдрэгч
  • Smart pole буюу ухаалаг баганын шийдэл
  • Камер, Wi-Fi, дуут мэдээлэл, дижитал хаягжилтын нэгтгэсэн бүтэц

Давуу тал:

  • Хотын өдөр тутмын хяналтыг автоматжуулна
  • Байгаль орчны бодит цагийн датаг төвлөрүүлнэ
  • Эрчим хүч, логистик, хяналтын зардлыг бууруулна
  • Хот төлөвлөлт, бодлогын шийдвэр гаргалтад ашиглах дата бий болгоно
Хотын Хяналтын Нэгдсэн Төв
Хотын Хяналтын Нэгдсэн Төв
Аюулгүй байдал, замын хөдөлгөөн, олон нийтийн хяналт, зөрчил, бодит цагийн мэдээллийг нэг удирдлагын төвөөс хянах нэгдсэн шийдэл.

Гол боломжууд:

  • 4K IP камерын нэгдсэн хяналт
  • Хүн, тээврийн хэрэгсэл, зан үйлийн AI анализ
  • Crowd density буюу бөөгнөрөл илрүүлэлт
  • Fight detection буюу зөрчил, мөргөлдөөн илрүүлэлт
  • Heatmap ашиглан оргил ачааллын бүсийг тодорхойлох
  • Зөрчил илэрсэн үед автомат мэдэгдэл, ажлын урсгал эхлүүлэх
  • Бичлэгийн архивыг өндөр аюулгүй байдлаар хадгалах 

Давуу тал:

  • Хүний нөөцийн ачааллыг бууруулна
  • Илрүүлэлт, хариу арга хэмжээний хурдыг нэмэгдүүлнэ
  • Хотын удирдлагад нэгдсэн харагдац бий болгоно
  • Аюулгүй байдлын хяналтыг илүү үр дүнтэй болгоно
Нэгдсэн нэг платформ
Олон төрлийн системийг нэг платформ дээр нэгтгэн, бодит цагийн нэгдсэн хяналт, шийдвэр гаргалтыг боломжтой болгоно.

Хотын ухаалаг дэд бүтцийн шийдэл нь дараах системүүдийг нэг мэдээллийн урсгал болгон нэгтгэх боломжтой:

  • Видео хяналтын систем 
  • IoT мэдрэгчүүд 
  • Зогсоолын систем 
  • Замын хөдөлгөөний дата 
  • Галын дохиолол 
  • Зарлан мэдээлэх систем 
  • Нэвтрэх эрхийн систем 
  • Команд төвийн видео хана болон LED дэлгэц
  • Дата хадгалалт, аналитик, тайлангийн систем

Ингэснээр хотын удирдлага бодит цагийн нэгдсэн харагдац дээр суурилан анализ хийж, илүү оновчтой шийдвэр гаргана.

infrastructure-img
Салбар бүрд тохирох хэрэглээ
Төрөл бүрийн орчинд хэрэгжих ухаалаг хяналт, удирдлагын бодит хэрэглээ.
Хотын хяналтын төв
  • Олон нийтийн аюулгүй байдлын хяналт 
  • Хотын гол уулзвар, гудамж, нийтийн талбайн мониторинг 
  • Онцгой байдлын үед нэгдсэн удирдлага 
Зам тээвэр, хөдөлгөөний удирдлага
  • Урсгалын ачаалал хянах 
  • Зөрчил, ослын дата цуглуулах 
  • Гэрлэн дохионы удирдлагыг сайжруулах 
Зогсоолын менежмент
  • Хотын төвийн зогсоолын ашиглалтыг оновчтой болгох 
  • Зогсоолын зааварчилгаа болон автомат төлбөрийн систем 
  • Орц, гарцын хяналт 
Онцгой байдал, олон нийтийн аюулгүй байдал
  • Гал, осол, олон нийтийн эмх замбараагүй байдлын үед шуурхай удирдлага 
  • Зарлан мэдээлэх, дүрст хяналт, ажлын урсгалын уялдаа 
  • Нэгдсэн команд төвөөс хариу арга хэмжээ зохицуулах 
Байгаль орчны хяналт
  • Агаарын чанар, дуу чимээ, температурын мониторинг 
  • Нийтийн орчны нөхцөл байдлын бодит цагийн дата 
  • Хот төлөвлөлтөд ашиглах өгөгдөл
Бид хотын хяналт, ухаалаг дэд бүтцийн шийдлийг дараах бүрэн циклээр хэрэгжүүлдэг
Судалгаа ба консалтинг:
Хотын хэрэгцээ, эрсдэл, дэд бүтцийн үнэлгээ, шийдлийн зураглал
Тоног төхөөрөмж нийлүүлэлт:
Камер, IoT мэдрэгч, LED дэлгэц, сүлжээ, удирдлагын төхөөрөмж
Суурилуулалт ба интеграци:
Системүүдийг нэг платформд уялдуулан холбох
Програм хангамж ба аналитик:
Хяналт, тайлан, өгөгдлийн анализ, автомат ажлын урсгал
Засвар үйлчилгээ ба дэмжлэг:
Сургалт, техникийн үйлчилгээ, өргөтгөл, SLA
Яагаад ITZONE гэж?
  • Туршлагатай инженерийн баг
  • Салбар бүрийн хэрэгцээнд тохирсон шийдэл
  • Дэлхийд тэргүүлэгч технологи
  • Нэгдсэн удирдлага, автоматжуулалтын боломж
  • Суурилуулалт, сургалт, үйлчилгээ, дэмжлэгийг цогцоор нь үзүүлнэ 
Танай байгууллагад тохирох цогц шийдлийг бид санал болгоё
Холбоотой мэдээ, мэдээлэл
r1nA4HOtMnU
Эвент
23.02.2026
“Oracle DataBase 23c болон Oracle Data Security" шийдлүүдийг танилцуулах эвент амжилттай зохион байгуулагдлаа
Өгөгдлийн сангийн тэргүүлэгч Oracle компани түүний Монгол дахь албан ёсны түнш Ай Ти Зон ХХК, Oracle компанийн албан ёсны дистрибьютер MUK компаниудын хамтарсан “Oracle DataBase 23c and Implementing Zero Trust Approach with
z0zElaw2HE6
Тогтвортой хөгжил
23.02.2026
Ай Ти Зон компани “Багийн бага сургууль” санаачилгын хүрээнд боловсролын тэгш хүртээмжийг бий болгоход хувь нэмрээ орууллаа
Монгол Улсад нийт 36000 гаруй хүүхэд сургуульд хамрагдахын тулд нэг жилийн есөн сард нь гэрээсээ хол дотуур байр эсвэл хамаатныдаа амьдардаг.
slNuIodSg0n
Эвент
10.02.2026
“Kick-Off 2025” арга хэмжээ амжилттай боллоо
Ай Ти Зон компаниас хамтрагч, реселлер байгууллагууддаа зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Kick-Off” арга хэмжээ энэ жил 6 дах удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээ нь биет аюулгүй байдлын салбарын технологийн
Мэдээлэл авах
* Формын талбаруудыг бүрэн зөв бөглөснөөр бид тантай эргэн холбогдох боломжтойг анхаарна уу!

Холбогдох мэдээлэл