.jpg)
Ай Ти Зон компаниас хамтрагч, реселлер байгууллагууддаа зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Kick-Off” арга хэмжээ энэ жил 6 дах удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээ нь биет аюулгүй байдлын салбарын технологийн хөгжил, чиг хандлага, шинэ шийдлүүдийг танилцуулахын зэрэгцээ ирэх жилүүдийн хамтын ажиллагааг хэрхэн илүү үр дүнтэй, нягт уялдаатай ахиулах талаар санал бодлоо солилцдог чухал уулзалт болж ирсэн.
Энэ удаагийн “Kick-Off” арга хэмжээний онцлог нь хамтрагч, реселлер байгууллагуудтайгаа илүү ойр, илүү нягт хамтран ажиллах дараагийн шатанд шилжих, мөн зах зээлд нэвтэрч буй шинэ үеийн технологи, шийдлүүдийг стратеги, бодит кейсийн түвшинд танилцуулсанд оршлоо.
.jpg)
Арга хэмжээнд биет аюулгүй байдлын технологиор дэлхийд тэргүүлэгч Dahua Technology компанийн төлөөлөгч хүрэлцэн ирж, 2025 онд танилцуулагдсан шинэ бүтээгдэхүүн, шийдлүүд нь биет аюулгүй байдлын салбарт үзүүлж буй нөлөө, бодит хэрэглээ, ололт амжилтын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Харин Ай Ти Зон компани-ийн зүгээс 2025 оны хамтын ажиллагааны стратеги, зорилт, мөн реселлер, түнш байгууллагуудтайгаа хамтран зах зээлд нээх шинэ боломжууд, хамтын өсөлтийн чиглэлүүдийг танилцууллаа.
Мөн арга хэмжээний үеэр 2025 онд амжилттай хамтран ажилласан шилдэг харилцагч, түнш байгууллагуудыг шалгаруулж, гадаадад аялах эрхийн бичиг гардуулсан нь хамтын амжилтыг урамшуулах, түншлэлийн үнэ цэнийг бататгасан онцлох үйл явдал байв.
.jpg)
Түүнчлэн арга хэмжээний хүрээнд талууд 2026 онд хэрхэн илүү нягт хамтран ажиллаж, зах зээлд бодит үнэ цэн бүтээх, хамтын өсөлтийг хангах талаар нээлттэй хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, “тоглоомын дүрэм”-ээ тодорхойлон тохиролцсон нь энэхүү “Kick-Off” арга хэмжээний чухал үр дүн боллоо. Ингэснээр түншлэл нь зөвхөн борлуулалтын бус, урт хугацаанд тогтвортой үнэ цэн бүтээх хамтын экосистем рүү шилжих суурь тавигдлаа.
Арга хэмжээний төгсгөлд оролцогчид түншлэлийн харилцаагаа бэхжүүлэх, цаашдын хамтын ажиллагааг илүү системтэй, харилцан ашигтайгаар хөгжүүлэх талаар санал бодлоо солилцож, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Ай Ти Зон компани нь 2016 оноос хойш Dahua Technology компанитай тасралтгүй хамтран ажиллаж буй Монгол дахь албан ёсны дистрибьютерийн хувьд реселлер, хамтрагч байгууллагуудтайгаа хамтран инновац шингэсэн бүтээгдэхүүн, ухаалаг шийдлүүдийг зах зээлд амжилттай нэвтрүүлж, хэрэглэгчдэд илүү ойр хүргэхэд тогтмол анхааран ажиллаж байна.

