hero

Клауд аюулгүй байдал

Энгийн | Найдвартай | Цогц хамгаалалт

Клауд аюулгүй байдал нь үүлэн орчин дахь өгөгдөл, програм, дэд бүтэц болон хэрэглэгчийн хандалтыг хамгаалах цогц шийдэл. Хэрэглэгчид хаанаас ч, ямар ч төхөөрөмжөөс ажиллах болсон тул өгөгдөл, хэрэглэгч, хандалт, ашиглалтын орчныг бүхэлд нь хамгаалах шаардлагатай.

Үүний зорилго нь эмзэг өгөгдлийг хамгаалах, зөвшөөрөлгүй хандалтыг хязгаарлах, бизнесийн тасралтгүй ажиллагааг хангах, зохицуулалтын шаардлагыг биелүүлэхэд оршино. Visibility, control, encryption дээр тулгуурлан бүх нэвтрэлтийн цэгийг хамгаалж, найдвартай дижитал орчныг бүрдүүлнэ.

Клауд аюулгүй байдлын гол шийдлүүд
Клауд орчны бүх хандалтыг нэгдсэн хамгаалалтаар хангаж, байгууллагад илүү найдвартай, хяналттай орчин бүрдүүлнэ.
SWG (Secure Web Gateway)
Интернэт рүү чиглэсэн бүх веб урсгалыг хянаж, аюултай сайт, malware болон phishing халдлагаас хамгаална.
CASB (Cloud Access Security Broker)
Клауд орчин дахь өгөгдлийн хандалт, урсгалыг хянаж, нууц мэдээллийг хамгаална.
SD-WAN (Software-Defined Wide Area Network)
Сүлжээний траффикийг ухаалгаар удирдаж, хурд, найдвартай байдлыг нэмэгдүүлнэ.
FWaaS (Firewall as a Service)
Клаудад байрласан firewall-р бүх урсгалыг хамгаалж, хэрэглэгч хаанаас холбогдож байгаагаас үл хамааран ижил түвшний хамгаалалтаар хангана.
ZTNA (Zero Trust Network Access)
“Never Trust, Always Verify” зарчимд суурилан хэрэглэгч, төхөөрөмж бүрийг баталгаажуулсны дараа зөвхөн шаардлагатай програмд хязгаарлагдмал, түр хугацааны хандалт олгодог.
Unified Management (Нэгдсэн удирдлага)
Байгууллагын бүх аюулгүй байдлын шийдлүүдийг нэг төвлөрсөн платформоос хянах, удирдах боломж бүрдүүлнэ.
SSE (Security Service Edge)
SWG, CASB, ZTNA зэрэг клаудад суурилсан хамгаалалтын шийдлүүдийг нэгтгэн хэрэглэгч, өгөгдлийг хаанаас хандаж байгаагаас үл хамааран хамгаалдаг.
SASE (Secure Access Service Edge)
SD-WAN болон SSE чадавхыг нэгтгэсэн клаудад суурилсан нэгдсэн архитектур бөгөөд өгөгдлийг хамгийн хурдан, үр ашигтай замаар дамжуулахын зэрэгцээ бүх хандалтыг нэгдсэн аюулгүй байдлын хяналтаар хамгаалдаг.
Ай Ти Зон компанийн санал болгож буй Cloud Security шийдлүүд
Ай Ти Зон компани нь байгууллагын клауд хэрэглээ, сүлжээний бүтэц, өгөгдлийн эрсдэл, hybrid ажлын орчинд тохирсон клауд аюулгүй байдлын шийдлүүдийг санал болгож, нэгдсэн удирдлага, хамгаалалт, уян хатан холболтын орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
Fortinet – The Unified Security Fabric

Fortinet нь техник хангамж болон програм хангамжийг нэгдсэн архитектурт уялдуулсан кибер аюулгүй байдлын тэргүүлэгч компани. Тэдний шийдэл нь FortiOS үйлдлийн систем дээр суурилж, FortiGate, FortiSASE, FortiClient зэрэг бүтээгдэхүүнүүдийг нэгтгэн ажиллуулдаг. Нэгдсэн удирдлагын хүрээнд бүх хамгаалалтын бүрэлдэхүүнүүдийг нэг консолоос хянах боломжтой бөгөөд өндөр гүйцэтгэл, өргөтгөх чадвар, төвлөрсөн бодлогын давуу талыг санал болгодог.

  • FortiGate: Клауд болон сүлжээний орчинд firewall хамгаалалт хэрэгжүүлж, урсгалыг хянана.
  • FortiSASE: SSE болон SD-WAN чадавхыг нэгтгэн алсын хэрэглэгч, салбар, клауд орчны хамгаалалтыг хэрэгжүүлнэ. 
  • FortiClient: Endpoint болон remote access хамгаалалтыг нэгтгэн хэрэглэгчийн аюулгүй холболтыг хангана. 
  • Unified Management: Бүх хамгаалалтын бүрэлдэхүүнүүдийг нэг консолоос хянах, удирдах боломж олгоно.
Fortinet – The Unified Security Fabric
Zscaler – The Pure Cloud-Native

Zscaler нь бүрэн клаудад суурилсан аюулгүй байдлын платформ бөгөөд ямар нэг on-prem төхөөрөмжөөс хамааралгүйгээр хамгаалалтыг хэрэгжүүлдэг. Тэдний Zero Trust Exchange архитектур нь хэрэглэгчийг сүлжээнд бус, зөвхөн шаардлагатай аппликейшнд шууд холбож, илүү аюулгүй, уян хатан хандалтын орчныг бүрдүүлдэг.

  • ZIA (Zscaler Internet Access): Веб урсгал, SaaS хэрэглээ, интернэт хандалтыг хамгаална. 
  • ZPA (Zscaler Private Access): Хэрэглэгчдэд private application-д Zero Trust зарчмаар шууд хандалт олгоно. 
  • ZDX (Zscaler Digital Experience): Хэрэглэгчийн холболт, аппликейшны туршлагыг хянаж, асуудлыг илрүүлнэ.
  • Zero Trust Exchange: Хэрэглэгчийг сүлжээнд биш, зөвхөн шаардлагатай аппликейшнд холбох аюулгүй архитектур хэрэгжүүлнэ. 
Zscaler – The Pure Cloud-Native
Cisco – The Networking Giant

Cisco нь сүлжээний дэд бүтцээрээ дэлхийд тэргүүлэгч бөгөөд өөрийн networking болон security шийдлүүдийг нэгтгэн клауд аюулгүй байдлыг хэрэгжүүлэх өргөн боломжийг санал болгодог. Umbrella, Duo, SD-WAN зэрэг шийдлүүд нь байгууллагад SASE архитектурыг илүү хялбар нэвтрүүлэхэд тусалдаг.

  • Cisco Umbrella: DNS, SWG, CASB, FWaaS хамгаалалтыг нэгтгэн клауд хандалтыг хамгаална. 
  • Cisco Duo: MFA болон Zero Trust access хэрэгжүүлж хэрэглэгчийн баталгаажуулалтыг сайжруулна. 
  • Cisco SD-WAN: м 
  • Integrated Architecture: Cisco-ийн сүлжээний төхөөрөмжүүдтэй нягт уялдан төвлөрсөн хамгаалалт хэрэгжүүлнэ. 
Cisco – The Networking Giant
Cato Networks – The First SASE Vendor

Cato Networks нь SASE ойлголтыг анхнаас нь cloud-native байдлаар хэрэгжүүлсэн платформ бөгөөд сүлжээ болон аюулгүй байдлыг нэг шийдэлд нэгтгэдгээрээ онцлог. Өөрийн глобал backbone сүлжээг ашиглан өндөр гүйцэтгэл, найдвартай холболт, төвлөрсөн бодлогын хэрэгжилтийг хангадаг.

  • Cloud-Native SASE: SD-WAN, SWG, CASB, ZTNA чадавхыг нэг платформд нэгтгэнэ. 
  • Global Backbone: Өндөр гүйцэтгэлтэй, найдвартай олон улсын холболтыг хангана. 
  • Unified Policy Control: Сүлжээ болон аюулгүй байдлын бодлогыг нэг цэгээс хэрэгжүүлнэ. 
  • Simplified Management: Төвлөрсөн удирдлагаар олон салбар, хэрэглэгч, орчныг хялбар удирдана. 
Cato Networks – The First SASE Vendor
Netskope – The Data-Centric Leader

Netskope нь клауд дахь өгөгдөлд төвлөрсөн хамгаалалтаараа ялгардаг бөгөөд хэрэглэгч cloud аппликейшн дээр юу хийж байгааг гүнзгий хянаж, өгөгдлийн эрсдэлийг нарийвчлан хамгаалдаг. Ялангуяа CASB болон DLP чадавхаараа нууц мэдээлэл алдагдахаас сэргийлэхэд хүчтэй.

  • CASB: Клауд аппликейшны хэрэглээ, өгөгдлийн урсгал, хандалтыг нарийвчлан хянана. 
  • DLP: Нууц мэдээллийг илрүүлж, зөвшөөрөлгүй дамжуулалтаас хамгаална. 
  • SSE Capabilities: SWG, CASB, ZTNA зэрэг хамгаалалтыг нэгтгэнэ. 
  • Data-Centric Visibility: Хэрэглэгч клауд орчинд өгөгдөлтэй хэрхэн харьцаж байгааг гүнзгий харагдуулна.
Netskope – The Data-Centric Leader
Яагаад ITZONE гэж?
  • Туршлагатай инженерийн баг
  • Салбар бүрийн хэрэгцээнд тохирсон шийдэл
  • Дэлхийд тэргүүлэгч технологи
  • Нэгдсэн удирдлага, автоматжуулалтын боломж
  • Суурилуулалт, сургалт, үйлчилгээ, дэмжлэгийг цогцоор нь үзүүлнэ 
Танай байгууллагад тохирох цогц шийдлийг бид санал болгоё
Холбоотой мэдээ, мэдээлэл
r1nA4HOtMnU
Эвент
23.02.2026
“Oracle DataBase 23c болон Oracle Data Security" шийдлүүдийг танилцуулах эвент амжилттай зохион байгуулагдлаа
Өгөгдлийн сангийн тэргүүлэгч Oracle компани түүний Монгол дахь албан ёсны түнш Ай Ти Зон ХХК, Oracle компанийн албан ёсны дистрибьютер MUK компаниудын хамтарсан “Oracle DataBase 23c and Implementing Zero Trust Approach with
z0zElaw2HE6
Тогтвортой хөгжил
23.02.2026
Ай Ти Зон компани “Багийн бага сургууль” санаачилгын хүрээнд боловсролын тэгш хүртээмжийг бий болгоход хувь нэмрээ орууллаа
Монгол Улсад нийт 36000 гаруй хүүхэд сургуульд хамрагдахын тулд нэг жилийн есөн сард нь гэрээсээ хол дотуур байр эсвэл хамаатныдаа амьдардаг.
slNuIodSg0n
Эвент
10.02.2026
“Kick-Off 2025” арга хэмжээ амжилттай боллоо
Ай Ти Зон компаниас хамтрагч, реселлер байгууллагууддаа зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Kick-Off” арга хэмжээ энэ жил 6 дах удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээ нь биет аюулгүй байдлын салбарын технологийн
Мэдээлэл авах

Клауд ба автоматжуулалт-ийн дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

* Формын талбаруудыг бүрэн зөв бөглөснөөр бид тантай эргэн холбогдох боломжтойг анхаарна уу!

Холбогдох мэдээлэл