Тогтвортой хөгжил

Ай Ти Зон компани нь тогтвортой хөгжлийг бизнесийн стратегийн салшгүй хэсэг гэж үздэг. Бид технологийн салбарын манлайлагчийн хувьд байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг дэмжих, нийгэмд бодит үнэ цэнэ бүтээх, ил тод, хариуцлагатай засаглалыг хэрэгжүүлэх замаар урт хугацааны тогтвортой өсөлтийг эрхэмлэн ажилладаг.

Байгаль орчин

Ай Ти Зон компани нь дэвшилтэт технологийн шийдлүүдээр дамжуулан харилцагч байгууллагуудын нөөцийн үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлэх, дижитал шилжилтийг хурдасгах замаар байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэхийг зорьдог.

Бид байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор дараах чиглэлүүдэд анхаарч ажиллаж байна:

  • Дижитал технологийг нэвтрүүлэх замаар цаасны хэрэглээг бууруулах
  • Эрчим хүчний үр ашигтай IT дэд бүтэц, cloud болон дата төвийн шийдлийг дэмжих
  • Байгаль орчинд ээлтэй технологийн шийдэл, инновацыг харилцагч байгууллагуудад санал болгох
  • Ногоон технологи, тогтвортой хөгжлийн чиг хандлагыг байгууллагуудад түгээх

Нийгмийн сайн сайхан

Ай Ти Зон компани нь нийгэм, боловсрол, залуусын хөгжилд чиглэсэн урт хугацааны үнэ цэнэ бүтээхийг зорин ажиллаж байна.

  • Дижитал боловсролтой ирээдүй: Бид технологийн мэдлэг түгээх, боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор технологийн боловсролыг дэмжих хамтын ажиллагаа, санаачилгуудыг тогтмол хэрэгжүүлдэг.
  • Спорт ба залуусын хөгжил: Ай Ти Зон компани нь спорт бол залууст эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чухал нөлөөтэй гэж үздэг. Иймд багийн спортын хөгжлийг дэмжих чиглэлээр хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Засаглал ба бизнесийн ёс зүй

Ай Ти Зон компани нь бизнесийн үйл ажиллагаандаа ил тод байдал, ёс зүй, хариуцлагатай засаглалыг чанд мөрддөг.

Бид дараах зарчмуудыг баримталдаг:

  • Холбогдох хууль, дүрэм, стандартын мөрдөлтийг хангах
  • Харилцагч, түнш, ажилтнуудтай шударга, ил тод харилцааг эрхэмлэх
  • Хэрэглэгчийн эрх ашиг, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалах
  • Оюуны өмчийг дээдлэх
  • Тэгш боломж, олон талт байдал, харилцан хүндлэлийг дэмжих байгууллагын соёлыг төлөвшүүлэх
Тогтвортой хөгжлийн санаачилгууд